.jpg&w=3840&q=75)
Манай флот
Үнэт зүйлс
Манай байгууллагын үнэт зүйлс нь бидний бизнесийн үйл ажиллагааны чиг хандлагыг тодорхойлдог. Аюулгүй байдал, хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал нь бидний олон нийтийн өмнө хүлээх, эрхэмлэн ажилладаг үнэт зүйлс юм.
Бид ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд чухалчилдаг
Бид нэгэн зорилгын төлөө нэгдсэн өндөр бүтээмж, үр дүнгийн төлөө хамтдаа шийдвэр гаргаж ажилладаг.
Бид хийсэн үйлдэл, шийдвэр, үр дүнгийнхээ эзэн нь болж, хариуцлагатай байдаг.
.webp&w=3840&q=75)
"Кэй Эй Рентал Сервис" ХХК нь 2017 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд үүсгэн байгуулагдсан 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Уул уурхай болон зам барилгын салбарт ажиллах хүч болон бүх төрлийн техник, тоног төхөөрөмж түрээсийн үйлчилгээг үзүүлж ажилладаг. 2024 оны 3-р сарын байдлаар нийт 700 ажилтан, 200 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.
Стратеги
Тасралтгүй өөрчлөгдөж буй зах зээлийн идэвхтэй тоглогч байж, үр ашигтай, техник технологиудад хөрөнгө оруулж зардлыг хамгийн бага байлгаж, өндөр өгөөжтэйгөөр ажиллана.
Үр ашигтай, аюулгүй ажиллагааг хангасан, байгаль орчинд хор нөлөө багатай уул уурхайн техник тоног төхөөрөмжүүдэд хөрөнгө оруулна. Дата мэдээллийг ашиглан автоматжуулалт хийж уулын бүтээлийг хамгийн өндөр байлгана.
Аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт ур чадварт чиглэсэн сургалт, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэх. Мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн ажиллана.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг тодорхойлохын тулд эрсдэлийн үнэлгээ, хяналт% эрсдэлийн материаллаг байдлыг үзлэг, шинжилгээ болон үнэлгээ зэргийг тогтмол хийн урьдчилан сэрэмжилж, эрсдэлийг удирдаж ажиллана.
Техникийн бэлэн байдлыг хангахын тулд засвар үйлчилгээний хуваарийг боловсруулах, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, баталгаат засварыг сайжруулах, стандартын дагуу цаг тухай бүрд гүйцэтгэх ажлуудыг төлөвлөн ажиллана.